Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн н.Дариймаа эрхлэгчтэй Мэдрэлийн тасгийн хамт олон баярласан талархсанаа хэлмээр байна. Би тус тасагт хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй, түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа сайтай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй та бүхний ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Та бүхний үйл нь ариун байж, сүлд хийморь нь өөдлөн бадарч байх болтугай. Цаашдаа олон хүний алтан амийг авраарай. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.