ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГААЛАГЧ ЗОРИУЛСАН

2022 оны 10 сарын 20-ны өдөр Улсын гуравдугаар эмнэлгийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд, тэдний асран хамгаалагч нарт зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2019 оноос хойш 4 дэхь жилдээ зохион байгуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх эрүүл амьдралын мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд хүүхэд, асран хамгаалагч нарт “Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт”, “Хоол хүнсний бүтээгдэхүүний” талаарх сургалт зохион байгуулж 5 төрлийн гарын авлага материаллыг бэлтгэн сурталчиллаа.

Мөн хүүхдүүдийн асран асран хамгаалагч, тус төвийн багш, ажилчид 72 хүнд ясны сийрэгжилтийн хяналт үзлэг оношилгоог хийж, эмчилгээ зөвөлгөөг өгсөн.