УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД 6194 ИРГЭН ХАМРАГДААД БАЙНА

Дээрх арга хэмжээний хүрээнд тус эмнэлэгт “ЭРТ ИЛРҮҮЛГИЙН НЭГЖ”-ийг зохион байгуулан үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсэн бөгөөд 2022 оны 10 дугаарын 15-ны өдрийн байдлаар 18-30 насны 904, 31-45 насны 1878 , 46-40 насны 1964, 60 дээш насны 1448, нийт 6194 даатгуулагч эрт илрүүлэгт хамрагдаад байна.

2022 оны 10 сарын 25-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгээс санаачлан Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтэс, СХД, БГД-ийн эрт илрүүлгийн багуудын төлөөллүүдийн оролцоотой “Эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дашрамд дурдахад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ оношлогооны үйл ажиллагааг зохицуулах штабаас тус эмнэлгийн эрт илрүүлгийн нэгжийн үйл ажиллагааг сайшаан онцолсон байна.

ИРГЭН ТА ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ