ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ “СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2022 оны 11 сарын 08-ны өдөр тус эмнэлэг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулж, сурч ажиллах ая тухтай орчин нөхцлийг нь тасралтгүй бүрдүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд өөрийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын ажлын байрны тасралтгүй сургалт, мэдээллийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, арга зүй, төлөвлөлт, зохион байгуулалтаар хангах, сургалт хөгжлийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг тасралтгүй сайжруулах замаар чадварлаг, ёс зүйтэй мэргэшсэн залгамж халааг тогтвортой бэлтгэх, тус эмнэлгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн хөхүүлэн дэмжих, сургагч-суралцагч байгууллагын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эмнэлгийн ажилтны “Сургалт хөгжлийн төв”-ийг нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Энэхүү төвийн сургалт мэдээлэл, хурал семинар, хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг нэгэн зэрэг цогцоор нь зохион байгуулах олон зориулалт бүхий сургалтын танхимууд, номын сангийн өрөөний засвар тохижолт болон тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг шинэчлэх үйл ажиллагааг тус эмнэлэгт Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” MON/006 төслийн хүрээнд иж бүрнээр нь шийдвэрлэсэн юм.