ЗӨВЛӨЕ: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ЧУХАЛ АРГУУД

Иргэд ковидын халдвар болон томуу, томуу төст өвчлөлийг ялгахгүйгээс дур мэдэн буруу эмчилгээ хийх, биеийн байдлаа хүндрүүлэх эрсдэл багагүй тохиолдож байгааг УГТЭ-ээс  анхаарууллаа. 

Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс  эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.

Үүнд:

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Ханиаж найтаалгах үед амны алчуур, сальфетка хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл ихээр уух
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Гараа тогтмол угаах
  • Амин дэмээр баялаг тэжээлэг хоол, унд хэрэглэх.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАХ ВЭ ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих
  • Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

УГТЭ, Нийгмийн эрүүл мэндийн алба