Талархал

УГТЭ-ийн ЭХО-ны эмч Болормаа, сувилагч Ууганцэцэг нарт талархал илэрхийлмээр байна. Би эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдсан юм. Түргэн шуурхай үйлчилгээтэй, харилцаа хандлага сайтай, зөвлөгөө тусламжийг маш сайхан үзүүлж оношилж өгсөнд маш их баярлаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байдагт тань талархаж байна. Та бүхнийхээ ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Холбогдох газарт нь уламжил өгнө үү.

Иргэн: Хадбаатар