СУДСАН ДОТУУРХ МЭС ЗАСЛЫН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН БАГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Үндэсний багийг Дорнод аймгийн засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Эрүүл мэндийн газар болон БОЭТ-ийн дарга тэргүүтэй Дорнод аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Дорнод болон зүүн бүсийн хэмжээнд хийгдэж болох эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинэ технологийн оношилгоо эмчилгээний талаар санал солилцсон байна. Үндсэний баг бүрэлдэхүүн тус аймгийн БОЭТ-д төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан Ангиографийн аппаратын бүрэн ажиллагааг шалган танилцахын зэрэгцээ элэгний HCC хавдартай 5 тохиолдолд хавдрын судсыг бөглөх эмчилгээг, 6 тохиолдолд зүрхний титэм судасны катетерт оношилгоо, архаг шигдээстэй 2 тохиолдолд титэм судасны нарийслыг тэлэх судсан дотуурх стент ангиопласти мэс засал эмчилгээг, тархины судасны эмгэгтэй болон тархины цус харвалтын оноштой нийт 30 өвчтөнд үзлэг зөвлөгөө өгснөөс тархины судасны цүлхэнтэй 4, судасны бөглөрөлтэй 2, тархины мэс заслын дараах хяналтын 2, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй 2 тохиолдол, нийт 13 тохиолдолд тархины судсан дотуурх катетерт ангиографийн оношилгоо хийн, газар дээр нь тусламж үзүүллээ. Мөн төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн Дорнод аймгийн БОЭТ болон Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд судсан дотуурх мэс заслын чиглэлүүдээр лекц уншиж, тулгамдаж буй асуудлаар ярилцлага хэлэлцүүлэг зохион байгууллаа.