“УУШГИНЫ ХАТГАА” ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Уг өдрийн хүрээнд тус эмнэлгийн Уушги судлалын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд уушгины хатгаа өвчин болон томуу, томуу төст өвчний талаарх ойлголт, түүний тархалт, оношилгоо эмчилгээний дэлхий нийтийн чиг хандлага болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлон хэлэлцэж, хэвтэн эмчлүүлэгч, амбулаторийн үйлчлүүлэгчдэд хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв дадал хэвшил төлөвшүүлэх зорилгоор хатгаа, томуу, томуу төст өвчний хүндрэл, хор уршигийн талаар 200 гаруй ширхэг гарын авлага бэлтгэн мэдээлэл сурталчилгаа хийж, дархлаа дэмжих витаминаар үйлчиллээ.