УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “БИД ЁС ЗҮЙТЭЙ ХАМТ ОЛОН” 45 ХОНОГИЙН АЯН ХЭРЭГЖЛЭЭ

Тус эмнэлгийн Ёс зүйн салбар хорооноос Төрийн нарийн бичгийн даргын албан чиглэлийн дагуу эрүүл мэндийн салбарын хэмжээнд гарч буй алдаа зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг хамт олноороо сахин биелүүлж ажлын байранд хариуцлагын соёл, ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, харилцан итгэлцлийг бий болгох, авилга, ашиг сонирхлын зөрчлийг үл тэвчих ёс зүйг төлөвшүүлэхэд салбарын болоод байгууллагын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн актуудыг сурталчлан бататгах зорилгоор "БИД ЁС ЗҮЙТЭЙ-ХАМТ ОЛОН" 45 хоногийн зорилтот аяныг зохион байгуулж, эмнэлгийн нийт тасаг, төв, нэгж бүр идэвхи санаачлага гарган амжилттай оролцож, үр дүнгээ нэгтгэн, эргэн дүгнэлээ.

2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр дээрх аяны хүрээнд нэгдсэн байдлаар зохион байгуулсан "АХА" тэмцээний тэргүүн байрыг ЧХХМЗТ-ийн эрхлэгч С.Бямбасүрэн, Дэд байрыг Зүрх судлалын тасгийн эмч Б.Оюундарь, Гутгаар байрыг Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн сувилагч Б.Ариунаа, Тусгай байрыг Харвалтын тасгийн их эмч С.Дэмбэрэлдорж нар шалгарч хамт олноо манлайллаа.

"БИД ЁС ЗҮЙТЭЙ-ХАМТ ОЛОН" зорилтот аяны хүрээнд идэвхи санаачлага, манлайлалтай оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.