УГТЭ-Т ЭМЯ-НЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР БАРИГДАЖ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРЛОО

Уг үйлдвэр ашиглалтад орсноор тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийн тасаг, мэс заслын дараах өрөөнүүд зэрэг хүчилтөрөгч зайлшгүй шаардлагатай эмчилгээний болон эрчимт эмчилгээний зориулалттай нийт 220 гаруй хүчилтөрөгчийн төгсгөл бүхий орнуудад хүчилтөрөгчийг хэрэгцээнд нь тохируулан, хүний оролцоогоогүйгээр ухаалаг ажиллагаа бүхий хийн хоолойгоор дамжуулан түгээх боломжтой болсон.

Энэхүү хүчилтөрөгчийн үйлдвэр нь цагт 140м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай, автомат ажиллагаатай үйлдвэр бөгөөд уг үйлдвэрт хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдсан тул компрессорийн тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх боломжтой болж хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.