УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛГИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМЧ ХӨВСГӨЛ АЙМАГТ НЭГ САРЫН ТОМИЛОЛТООР АЖИЛЛААД ИРЛЭЭ

МУ-ын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, ЭМС-ын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.

Тус эмнэлэг энэ үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмчийг 11 сарын 14-нөөс 12 сарын 14-ны хооронд нэг сарын хугацаатай томилон орон нутгийн эмнэлэгт сэлгэн ажиллууллаа.

Дээрх мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Хөвсгөл аймагт сэлгэн ажиллах томилолтын хугацаандаа нийт 78 хүнд мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний 13 нь хүүхдийн, 15 нь эх барих эмэгтэйчүүдийн, 20 нь гэмтлийн мэс заслын, 30 нь ерөнхий мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг хийсэн.

Мөн 7 хүнд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж, алслагдсан 2 суманд алсын дуудлаганд дуудагдаж, эх барихийн мэдээгүйжүүлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэний зэрэгцээ орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлээд харьж ирлээ.