“БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 03 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг Дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн.

БДДШТөвийн хамт олон 03 сарын 10-нд “ХҮН БҮРТ ЭРҮҮЛ БӨӨР” уриан дор Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж 5 чиглэлийн 250ш гарын авлагыг тарааж сурталчилгаа хийлээ.

Тус өдөрлөгийн үеэр 24-64 насны нийт 180 иргэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийн, цусан дахь сахарыг тодорхойлох, цусны даралт хэмжих, захын цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, биеийн жингийн индекс тодорхойлон үзлэг, оношилгоо хийлээ.