УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ TУРК УЛСЫН ЛИВ ЭМНЭЛГИЙН ПРОФЕССОРЫН БАГИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон БНТУлсын Лив эмнэлгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагдаж буй Зочин профессорын ээлжит ажлын байрны сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт 03 сарын 13-15 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Зочин профессорын багийн “ХҮҮХДИЙН ЗҮРХ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалт 2023 оны 3 сарын 13-ны өдөр Мэдрэлийн мэс заслын чиглэлээр Craniosynostosis, Spasticity, Selective Dorsal Rhizotomy, Pediatric Neurosurgery (General Perspectives), Hydrocephalus, Arachnoid Cysts, and Endoscopy сэдвүүдээр, Зүрхний мэс заслын чиглэлээр Transposition of the Great Arteries, Anomalous Pulmonary, Venous Return, Partial, Tetralogy of Fallot сэдвүүдээр интерактив танхим цахим хосолсон хэлбэрээр тус тус зохион байгуулагдлаа.

03 сарын 14, 15-ны өдрүүдэд ажлын байрны дадлага сургалтыг нарийвчилсан оношилгоо шаардлагатай хүүхдүүдэд хамтарсан үзлэг, тохиолдол хэлэлцүүлэг, зөвөлгөөн хэлбэрээр зохион байгуулагдаж, зүрхний хүнд төрөлхийн гажигтай 4 сартайгаас 16 настай нийт 28 хүүхэд, мөн мэдрэлийн мэс заслын чиглэлээр тархины саа, хөдөлгөөний чадвар алдагдалтай 2-16 насны 31 хүүхдийг үзлэгт хамруулж, оношилгоо эмчилгээний асуудлыг хамтран шийдвэрлэв.

Энэхүү сургалтад Мэдрэлийн мэс заслын үндэсний багт харьяалагддаг тус эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, сэргээн засах мэргэжлийн эмч мэргэжилтнүүд, тус эмнэлгийн хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын нийт баг бүрэлдэхүүн хамрагдаж, чадавхижлаа.