ТУРК УЛСЫН “КОЧ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ”-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023 оны 03 сарын 24-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын “КОЧ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ” -ийн төлөөллүүд хүрэлцэн ирж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийж хамтран ажиллах талаар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” -ийг байгуулж гарын үсэг зуралцав.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар Монгол эмч нарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах ялангуяа Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эпилепси болон паркинсон, тремор зэрэг хөдөлгөөний эмгэгийн функционал мэс заслын аргуудыг богино хугацаанд нутагшуулах мөн судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийхээр тохиролцож Монгол Улсын иргэдийг эх орондоо өндөр түвшний чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад чиглэлд санал нэгдлээ.

Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд мэдрэлийн мэс заслын чиглэлээр “КОЧ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ"-ийн мэдрэлийн мэс заслын эмч, доктор, профессор Сэлчук Пэкэр Gamma knife radiosurgery, Surgical treatment of movement disorders, Epilepsy surgery зэрэг сэдвүүдээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байран дээр сургалт зохион байгуулж, 50 гаруй үйлчлүүлэгчийг үзлэг хийж, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

Энэхүү зорилтот үйл ажиллагааны хүрээнд Мэдрэл, мэдрэлийн мэс заслын чиглэлээр иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношлуулан, эмчлэгдэх бүрэн боломжийг өргөсгөх улмаар эпилепси, паркинсон өвчтэй иргэд мэс заслын хамрагдахад тэдний нийгмийн амьдралын оролцоо, хүртээмж, амьдралын чанарыг нь урт удаан хугацаанд сайжрах өргөн боломжоор хамтран ажиллах юм.