ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны 04 сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан.Түүнээс хойш жил бүр тухайн өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж, хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулж ирсэн. 2023 он ДЭМБ-ын 75 жилийн ой болж байгаагаараа онцлог жил юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд амьдралын чанарыг дээшлүүлсэн нийгмийн эрүүл мэндийн амжилтыг эргэн харах, өнөөдөр болон маргаашийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг идэвхжүүлэх боломж гэж харж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд жил бүр тухайн өдрийг сурталчлан, төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Өнөөдөр буюу 4 сарын 7-ны өдөр Зөвлөх поликлиникт дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриатайгаар үйлчлүүлэгчдэд зориулсан үйл ажиллагааг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сэдвээр өргөн хүрээний мэдлэгийг олон нийтэд түгээн сурталчилж, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор доорхи үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд:

Өвдөхөөс өмнөх урьдчилан сэргийлэлтийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол

Антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршгийн тухай мэдлэг олгох

Эрсдэлт хүчин зүйлээ мэдэх, түүнээс хэрхэн сэргийлэх

Мэргэжилтний зөвөлгөө, зөвлөмж

Хоол хүнсний зохистой хэрэглээг таниулан, сурталчиллаа.

Үйл ажиллагаанд 130 гаруй үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.