Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах сувилагч, тусгай мэргэжилтний төлөөллийг нэр дэвшүүлэн сонгох хурал

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хамт олны төлөөллийн нэг гишүүн болох сувилагч, тусгай мэргэжилтний томилогдсон хугацаа дуусгавар болж нөхөн сонгох хамт олны хурлыг зохион байгуулах гэж байна.

Хаана: УГТЭ-ийн хурлын танхимд

Хэзээ: 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ.

Бүртгэл: 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 13:00-14:00 хүртэл

Жич: Хуралд 14:00 цагаас хойш ирсэн тохиолдолд хуралд оролцуулахгүй болохыг мэдэгдье.

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН ТА БҮХЭН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ.

Мэдээлэл авахыг хүсвэл Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Б.Альгирмаа 88046600 утсаар холбогдож лавлана уу.

Эмнэлгийн захиргаа

2023.05.17