Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур худалдан авах нээлттэй тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015 оны 12 сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур худалдан авах нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ШУГТЭ -2016/01

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн үнийн дүнгийн 2%-тай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 01 сарын 15-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 01 сарын 15-ний өдрийн 10.30 цагт нээнэ.

Монгол улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийн 10%-иар давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, өргөтгөлийн байрны 2 давхарт Санхүүгийн алба
Утас: 70180862, 70187819, Факс: 976-70007886