Гэрээт харуул хамгаалалтын сонгон шалгаруулалтын урилга

Огноо: 2015.12.21

Сонгон шалгаруулалтын дугаар: СШ/2015-01

Сонгон шалгаруулалтын нэр: П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Объектын харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулах тухай.

Сонгол шалгаруулалтанд оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Харуул хамгаалалын борлуулалтын хэмжээ: Жилийн борлуулалт нэг тэрбум төгрөгнөөс дээш
  2. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил /2013, 2014, 2015 оны 3 дугаар улирал/
  3. Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тэрбум төгрөгнөөс дээш
  4. Харуул хамгаалалтын чиглэлээр ажилласан туршлага: 5-н жил ба түүнээс дээш
  5. Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Харуул хамгаалалт эрхлэх Цагдаагийн байгууллагаас олгосон Бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2015 оны12 дугаар сарын 21-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2015 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно

Хаяг: П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхар, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж -1
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.
Утас: 70007819
Факс: 70007886
Холбоо барих: Санхүү бүртгэлийн алба, Эдийн засагч Ж.Дэвшил
Веб хуудас: www.shastinhospital.mn