АЖИЛЧДЫНХАА ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан тус эмнэлгийн захиргаанаас “Next Еlectronics ХКК болон Хаан банктай хамтарч эмнэлгийн нийт эмч ажилчдад зориулж цахилгаан бараа болон гэр ахуйн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг 2016 оны 1 сарын 17-оос эхлэн 3 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж хамтран ажиллахын зэрэгцээ эмнэлгийн эмч ажилчдынхаа ахуй амьдралыг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан дээрх үзэсгэлэн худалдаагаар хүссэн бараагаа 5%-30% хөнгөлөлттэйгээр, Хаан банкны лизингийн үйлчилгээнд хамрагдан шууд худалдан авах боломжийг олгосон билээ. Үүнд: гэр ахуйн хэрэглээний 5 төрлийн хөргөгч, автомат болон хагас автомат угаалгын машин, 32-49 инч ТВ, 4 төрлийн карамик зуух, ус буцалгагч, шүүс шахагч, плетка, кофе чанагч, тоос сорогч болон бусад бүтээгдэхүүнийг байршуулан худалдаагаар үйлчилсэн болно.

Үзэсгэлэн худалдааны хугацаанд нийт 250 гаруй хүмүүс үзэсгэлэн худалдааг сонирхож, 48 худалдан авагч өөрийн ажлын байран дээрээ, цаг заваа хэмнэн лизингийн худалдан авах үйлчилгээнд хамрагдан 52,859,600төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авлаа.

3 өдрийн үзэсгэлэн худалдааны нийт орлогын 1%-ийг тус эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг чухал хэсэг болох иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаанд зориулах юм.