Яаралтай тусламжийн тасгийн их эмч сонгон шалгаруулж ажилд авна

Яаралтай тусламжийн тасгийн их эмч сонгон

шалгаруулж ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт их эмчийг түр хугацаагаар /1 жилээр/ ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний мэргэжлээр төрөлжсөн мэргэжил эзэмшсэн

- Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх

- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
- Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Нэмэлт мэдээлэл

Бүрдүүлэх материал
- Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
- Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
- Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
- Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
- 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
- Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 08 сарын 30 - 9-р сарын10-ний өдрийн 16:00 цаг хүртэл

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Утас: 976-70187882,