Хүнсний хивэг гэдэс цэвэрлэдэг

Ислэг нь буудай болон түүний бүтээгдэхүүнд элбэг байдгаас ислэгээр хамгийн баян нь хүнсний хивэг юм. Хивгийг дээр үеэс малын тэжээлд ашиглаж байсан бол одоо хүнсний зориулалттай улаан буудайн боловсруулсан хивгийг хэрэглэж байна. Хүний биед 26гр ислэг хэрэгцээтэй байдаг боловч ийм хэмжээг тэр бүр авч чадахгүй байна. Гурил цагаан болох тусам түүнд агуулагдах ислэг нь буурдаг.

Бие махбодь өөрөө хоол боловсруулах замыг цэвэршүүлэх зохицолтой боловч хөдөлгөөний хомсдол цөөн төрлийн хүнс голлон хэрэглэж байгаатай холбоотой буурдаг. Ийм тохиолдолд хүнсний хивгийг хэрэглэхэд гэдэсний хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтаас сэргийлж цөсний хүчил илүүдэл давс хорт нэгдлийг биеэс зайлуулдаг. Мөн цусан дахь холестрин болон сахарыг бууруулж саармаг өөхийг задалж гадагшлуулдаг байна. Хүнсний хивгийг аяга шөлтэй хоол, цай, сүү, цөцгий, жимсний шүүс, буцалсан ус зэрэгт цайны нэг халбагаар хийж өдөрт 1-4 удаа хэрэглэнэ.

Харин хуурай хоолонд хийх болон зуурч идэхийг хориглоно.