Толгойн өвчинд зөгийн бал тустай.

Толгой өвдөх нь айж цочих, сэтгэлийн хөдөлгөөн тайван бус байдал , нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалан өвдөнө. Толгой өвчнүүдээс хамгийн их зовоодог нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх 2-4 цаг заримдаа хэдэн өдөр ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий.

Тархины мигрень өвчтэй хүмүүс өвчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зөгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэвэл тус болно. Хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй.

Толгой өвдөхөд бөөрөлзгөний жимсний шүүс зэтгэний жимсийг байнга идэж байхын зэрэгцээ балтай үхрийн нүдний жимсний шүүсийг өдөрт гурван удаа эсвэл түүхий төмсний шүүс ууж байвал сайн.

Хамба шарилж буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө 100 гр –ыг хоолны халбагыг балтай холин найруулж уувал сайн.