Саримас байгалийн цэвэр антибиотик

Саримасыг 4000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглээд зогсохгүй өвчний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн. Тийм учраас саримасны найралганд ордог бодисууд нь элдэв бактери верусыг устгадаг бөгөөд өөрийн найрлагандаа А, В, С бүлгийн амин дэм олон төрлийн ургамлын даавар фермент микро элеминтийг агуулсан байдаг.

Ялангуяа томуу, томуу төст өвчний үед дархлаа суларсантай холбоотойгоор саримасыг зохистой хэмжээгээр хэрэглэж заншвал амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс сэргийлж чадна.

Амьсгалын замын үрэвсэлт өвчин тархсан үед өдөрт 2 ширхэг саримасыг хэрэглэвэл эмчилгээ шаардлагагүй болно. Хүмүүс саримасны үнэр амтнаас цэрвэдэг ч эрүүл мэндээ хамгаалах ёстой. Хүн бүр хэрэглэвэл зохилтой байгалийн цэвэр антибиотик буюу саримасыг амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж сурахад илүүдэхгүй билээ.