АРХИ ТАМХИ мэдрэлийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?

Архи ,тамхи бие махбодид,ялангуяа мэдрэлийн тогтолцоонд маш хортой нөлөө үзүүлнэ.Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг биемахбодийн бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариг урвалын үйл ажиллагаа муудна .Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах ,дэмий инээх ,өнгөцхөн эргэцүүлэн боддог .Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05% болбол их тархины гадар ажллагаанд өөрчлөлт орно .0.01% болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино . Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ . 0.04% хүрвэл хүн ухаан алдана .0.06% хүрвэл хүн үхнэ. Тамхи татахад тамхины бохь гэдэг хортой бодис мэдрэлийн тогтолцоондхүчтэй нөлөөлдөг. Энэ бодисыг 20гр-ыг таривал агшин зуур үхдэг. Тамхичин хүн цочромтгой ,гар салга, ухаан санаа ой анхаарал нь суларсан , хөдөлмөрийн чадвар муудсан байдгийн учир нь тамхины хор төв мэдрэлийн тогтолцоонд хямрал үүсгэснээр тайлбарлагдана.