Нурууны өвдөлтийг "3үү,төөнүүр иллэг" эмчилгээгээр намдаана.

Гэнэтийн огцом нурууны өвдөлт,олон шалтгаантай. Спортоор хичээлэх,гэмтэлийн уршигаар, хүнд юм өргөх,цусны эргэлтийг сааруулсан шалтгаануудаас "даарах,хөл байнга хүйтэн байх,удаан хугцаагаар зогсох,суух,ханиад хүрэх,амралтгүй олон цагаар аянд явах,дэр,хэвтэр таарахгүй байх,тамхи ихээр татах, мэдрэлдэх,морь,мал хөлөглөх" шалтгаанууд орно.

Нуруу,нугламын хоёр талаар тууш байрлалтай гол булчингуудын хүчтэй агшилт,чангарал дээр дурдсан шалтгаануудаас болдог.

Энэ нурууны булчингийн агшилт,чангарал нь нурууны нуглам бүрээс гарах:
-Артерын судас, мэдрэлийн судалыг даран хавагнуулсанаас гэнэтийн өвдөлт үүсдэг.

Гэмтэлийн улмаас,нурууны нуглам,сэртэн хугарах,нуруу нугламын хоорондох зөөлөвч мөгөөрс бүхий бүлх бүлтрэн нугасыг шахах,эсвэл мэдрэлийн судалд ивэрхий үүсгэснээс хүчтэй өвдүүлдэг.

Олон жил ясны болон мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүмүүс,цусны эргэлт саарах,амин дэмийн дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн хямралаас нуруу нугламын ясны сийрэгжилт, мурийлт, гулсалт,яс сэртэнших зэргээс нугас, мэдрэлийн судалууд дарагдах,соривжих,мэдрэлийн судалд хатуурал үүссэнээс нурууны байнгын өвдөлт үүсгэдэг.

Гэнэт нуруу өвдөлтийн үед халуун жин тавих,нурууны булчинг маш зөөлөн иллэгээр сулруулах,нуруу нугламын тууш булчинг дагуулан банк тавьж хөдөлгөөнгүй хэвтүүлнэ.

Хүчтэй иллэг,татах,сунгалт,нурууны мушгалт,бариа засал хийж болохгүй.

Учир нь:-Мэдрэлийн судас хавагнаж,үрэвссэн байдаг.

Нурууны өвдөлтийн үед нэн даруй Гэмтэл-согогын эмчийн зөвөлгөөг авсаны дараа

"Зүү,Төөнүүр"эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Энэ эмчилгээ нь: мэдрэлийн судал,артерийн судас,булчин,өвдөлт хийн судалд шууд нөлөө үзүүлж,мэдрэлийн судалын өвдөлт,үрэвсэлийг дарсанаар нурууны өвчнийг намдаадаг.

Зүү төөнүүртэй хавсран монгол уламжлалын эм:-Бойчун,Агар,Чун,Сампилноров болон Төвдийн эм "Эрдэнийн үрэл" уух нурууны өвдөлтийг намдаахад сайн.

Нурууны огцом өвдөлт намдсаны дараа нурууны татлага,нуруу нугламын сунгалт,нөхөн сэргээх,рашаан сувилалын эмчилгээ,ясны бүтцийг сайжруулах,цусны эргэлт сайжруулах, амин дэмийг нөхөх эмчилгээг хийлгэж нурууны өвчнийг эдгээдэг.

Тамхи татаж,мэдрэлтсэнээр: Цус өтгөрч,мэдрэлийн болон артерийн судасны бөглөрөл үүсч,сээр, нуруугаа өвдөж,хуян үүсэж,гар хөл жирэлзэж,мэдээ алдардагыг анхаараарай.

Уур уцаар бухимдалгүй явж,бидний нуруунд үүрэх ачаа,өвчин багасах болтугай.