Суудлын мэдрэлийн өвчний үед хийх дасгал

Дасгал 1
Бэлдэх байдал:
Хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай зогсоно. Мөр, өвдгөө тэнийлгэж зогсоно.
Хийх арга:
-Амьсгалаа авахдаа ташаандаа гараа авна.
-Амьсгалаа гаргахдаа нуруугаа баруунаас зүүн тийш эргүүлнэ.
-Амьсгалаа аваад гаргахдаа зүүнээс баруун тийш нуруугаа эргүүлнэ.
-Нэг талдаа 5 удаа, хоёр тал руугаа үргэлжл үүлэн хийнэ.

Анхаарах зүйл: Өвдөж байгаа үед удаан хийнэ.

Дасгал 2
Бэлдэх байдал:
Доош тонгойн хөлөө өвдгөөр нугалан хоёр хөлийн xypyy барьж зогсоно.
Хийх арга:
-Хоёр хөлийн хурууг барихдаа амьсгалаа авна.
-Амьсгалаа гаргахдаа хөлийн хурууг барьсан хэвээр өвдгөө тэнийлгэнэ.
-10 удаа хийнэ.

Анхаарах зүйл: Эхлээд хийж байгаа үед 3 удаа хийж болно.

Дасгал 3
Бэлдэх байдал:
Доош тонгойн хөлөө өвдгөөр нугалан хоёр хөлийн хурууг барьж зогсоно.
Хийх арга:
-Хөлийн хурууг барьж байгаа үед амьсгалаа авна.
-Амьсгалаа гаргах үедээ хоёр хөлийн хурууг барьсан хэвээр зүүн хөлөө тэнийлгэнэ.
-Хоёр хөлөндөө ээлжлэн хийнэ.
-10 удаа хийнэ.

Анхаарах зүйл: Доош тонгойхдоо урагш унахаас болгоомжлох хэрэгтэй. Удаан хийнэ