Даралт ихсэхэд зуун грамм сайн уу?

Хүмүүс хоёр, гурав татчихаар бие тавираад, сайхан болчихлоо гэж ярьцгаадаг. Энэ ямар учиртай вэ?

Тэр бол согтолтын эхний мэдрэмж, мэдрэхүйгээ алдах үе явж байна гэсэн үг. Тэр тусмаа зүрх судасны өвчний үед архийг 100 граммаар 2-3 удаа уух нь амиа хорлох алхам хийж байна гэхэд болно. Ийм үед мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Энэ хооронд цус харвалт болох, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг аспарин уух хэрэгтэй. Мөн даралтны эм ууж болно. Гэхдээ өөрийн даралтыг урьдчилан үзэж өндөр нам байгааг тогтоосны дараа уух хэрэгтэй. Хэрэв даралт нам байвал даралтны эм ууж болохгүй. Архийг ямар ч тохиолдолд ууж болохгүй.

Цусны эргэлтийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн бол зүрх юм. Үр хөврөлийн хөгжлийн явцад таван тасалгаатай булчинлаг хөндий гуурсан хоолойн бүтцээс зүрх хөгжинө. Цусны эргэлтэд цусыг шахах гол үүрэгтэй. Дээд болон доод хөндий венээр ирсэн судас баруун тосгуурт орж цутгана. Эндээсээ дистолийн үед баруун гурван хавтаст хавхлагаар дамжин баруун ховдолд хүрнэ. Ховдлууд нь зүрхнээс цусыг артерийн судаснууд руу түгээнэ. Баруун ховдол уушиг руу чиглэсэн артери руу, зүүн ховдол аорт буюу гол судас руу цусыг шахна.