Зүрхний өвчний хүндрэлээс сэргйилэх нь

Энэ бүхнийг нөхцөлдүүлэхэд гэр бүлийн гишүүд дэмжлэг болдог. Ажиллаж амьдарч байгаа нөхцлийг солих хэрэгтэй байдаг. Хоолны давсыг багасгах , цайг давсгүй уух шаардлагатай. Хоолны илчлэгийг ерөнхийд нь бууруулна. Энэ нь өөхтэй мах, хүнд хоол бага хэрэглэж хөнгөн чанарын ногоо жимс хэрэглэхийг зөвлөмж байна гэсэн үг.

Эрдэсийн хэрэгцээ их байдаг болохоор фосфор ихтэй загасны мах, кали агуулсан үзэм, хар чавга, банана зэргийг өдөр болгоны хоолонд авч байх. Хэрвээ та тарган бол турах арга хэмжээ авах нь зөв. Хэрхэн яаж турах тухай манай сонины өмнөх дугаараас уншиж болно.

Явган явах онц сайн бөгөөд хэрвээ гүйлтээр хичээллэх болвол мэргэжлийн эмчид үзүүлэх минутанд ямар хурдтайгаар өдөрт хэдэн км газар явахыг эмчээсээ асуугаарай. Ачаалал гэнэт ихсэх нь ачаалалгүй зүгээр явснаас илүү аюултай.

Зүрхний өвчний хүндрэлээс сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол тамхи татахаас эрс татгалзах явдал юм.

Тамхи татах нь титмийн судсыг хатууруулж зүрхний шигдээс үүсгэх аюултайгаас гадна тамхи татаж байгаа хүн бол өөртөө төдийгүй бусад энгийн хүмүүсийн тухайд тэдний уудаг ус руу нь хор хийж байна л гэсэн үг. Нөгөөтэйгүүр тамхи их татдаг хүмүүс судас хатууралтай болоод зогсохгүй уушигны хавдартай болох нь тамхи татдаггүй хүмүүсээс даруй хоёр дахин их байдаг байна.