МСС-ийн төлөөлөгчид манай эмнэлэгтэй танилцлаа

2010 оны 12-р сарын 3-ны өдөр Мянганы сорилтын сангийн халдварт бус өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд тус эмнэлэг дээр тархины цус харвалт, зүрхний архаг дутагдал, сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Бубат Рожананитаянкори, захиргаа, санхүүгийн ажилтан П.Ариунаа нар тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Танилцах явцад манай эмнэлэг дээр ДЭМБ-ын хамтын ажиллагааны салбар төвийг нээж цаашид уг 2 төслийн хүрээнд болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.