Зүрх хамгаалах төсөл хэрэгжихээр боллоо

Тайваны Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2009 оны 10-р сарын 6-ны өдөр Тайваны Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирлээ. Бүрэлдэхүүнд: Тан Чинг-Динг/ТҮИСЭ-ийн Олон Улсын эмчилгээ үйлчилгээний төвийн гүйцэтгэх захирал,PhD/, Зен Хам-Мин /ТҮИС-ийн Мэдэрлийн мэс заслын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тэнхимийн эрхлэгч, PhD/, Хуан Шин-Жиан /ТҮИСЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч/ нар хүрэлцэн ирж "Тархины хавдрыг эмчлэх орчин үеийн эмчилгээний технологи ба тархины гэмтлийг эмчлэх нь" сэдэвт Олон Улсын сургалт семинарийг П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Дээрх 2 байгууллага нь цаашдаа эмч нарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон бусад хамтын ажиллагааг өрнүүлэх яриа хэлэлцээр хийж П.Н.Шастины төв эмнэлгийн дарга Б.Батчулуун, ТҮИСЭ-ийн дарга Чен Мин-Фенг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.