Тендер

I. Тендерийн нэр, дугаар: П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах нээлттэй тендер, 2012/01

  1. Тендерийн төрөл: Нээлттэй.
  2. Тендерийн үнэлгээний хороо байгуулсан огноо: Эмнэлгийн дарга 2011 оны 11 сарын09-ны өдрийн Б/287 тоот тушаал.
  3. Нээлттэй тендер зарлах зөвшөөрөл: Сангийн яамны 2012 оны 12 сарын 22-ны өдрийн 5/5334.
  4. Тендер зарлагдсан байдал: E-procurement.mn-д 2012 оны 12 сарын 23-нд болон Өдрийн сонины 2012 оны 12 сарын 24-ны өдрийн 309 дугаарт.
  5. Нээлттэй тендерийн зарлагдсан төсөвт өртөг: 2.4 тэрбум төгрөг.
  6. Тендер нээсэн огноо: 2012 оны 01 сарын 23-ны 10:30 цагт
  7. Тендерийн нээлт: Тендерийн нээлтэнд ТҮХ-ны гишүүд болон ТББ-аас ирүүлсэн 38 байгууллагын төлөөлөгчид оролцсон. Тендерийн нээлтийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 26 дугаар зүйлийн заалтыг баримтлан явуулсан.
  8. Тендерт орсон бараа: 1-62 дугаар багцаар эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур, хүчилтөрөгч, цус, цусан бүтээгдэхүүн.
  9. ТББ худалдан авсан байгууллага: 39
  10. Тендерээ хугацаанд нь өгсөн байгууллага: 38
  11. Хянан үзэх шатны үнэлгээнд орсон байгууллага: 38
  12. ТББ-ийг хянан үзэхэд шаардлага хангаагүй хасагдсан байгууллага: 9/ "Азифарм" ХХК, "Эхсан" ХХК, "Нэксимамед" ХХК, "НЭМХ-ийн БҮСТ, "Ди Эй Ай" ХХК, "Илдэнгүн хошуу" ХХК, "Эмийн үйлдвэр" ХХК, "Монсам" ХХК, "Еврофарм" ХХК/
  13. Хүчингүй болсон шалтгаан: "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 15.3.1, 20.5, 27.4, Захиалагчийн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 4.1.1, 7.4, 20.1, 21.2, 21.3 дугаар заалтуудыг үндэслэн.
  14. Хүчингүй болсон багц: 60-р багцаар "Моносфармтрейд" ХХК-ийн санал.
  15. Хүчингүй болсон шалтгаан: "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27.4 заалт, ТББ-ийн 31.3б,в заалтуудыг үндэслэн.
  16. Арифметикийн залруулга: 10 багцын 14.287.856 төгрөг 10 мөнгө.
  17. Давуу эрх тооцох эсэх: Дотоодын давуу эрх тооцсон/10%/.
  18. Дотоодын давуу эрх тооцсон багц: 13 багц.
  19. Дотоодын давуу эрх тооцсон байгууллага: Давхардсан тоогоор 18.
  20. Дотоодын давуу эрх тооцсон дүн: 35.273.677 төгрөг.
  21. Үнийн хөнгөлөлт: Үнийн хөнгөлөлт тооцоогүй.
  22. Хувилбарт тендер ирсэн эсэх: Хувилбарт тендер ирээгүй.
  23. Нарийвчилсан үнэлгээнд орсон байгууллага: 29.
  24. Гэрээ байгуулах зөвшөөрөл: Сангийн Яамны 2012 оны 02 сарын 10-ны өдрийн 5/698 тоот албан бичиг.
  25. Тендерийн гэрээ байгуулахаар шалгарсан байгууллага: 21.
  26. Тендерийн гэрээ байгуулахаар шалгарсан багцын тоо: 45. Үүнд:
  1. "Моносфармтрейд" ХХК-тай багц №1, 3, 11, 12, 14, 16, 17, 19, 20, 21, 52-оор 389.271.794 төгрөгийн эм, урвалж.
  2. "Монголэмимпексконцерн" ХХК-тай багц №2, 10-аар 84.826.500 төгрөгийн эм.
  3. "Цомбо" ХХК-тай багц №5, 15, 30-аар 79.794.500 төгрөгийн эм, ороох боох материал.
  4. "Айвико интернэйшнл" ХХК-тай багц №6, 7-аар 228.106.000 төгрөгийн эм.
  5. "Нахиа импекс" ХХК-тай багц №13-аар 7.291.500 төгрөгийн эм.
  6. "Л-хоёр" ХХК-тай багц №9-өөр 35.325.000 төгрөгийн эм.
  7. "Царамхайрхан" ХХК-тай багц №22-оор 10.633.000 төгрөгийн эм.
  8. "Монфа трейд" ХХК-тай багц №18, 59-өөр 47.507.700 төгрөгийн эм, урвалж.
  9. "ЭНТО" ХХК-тай багц №4-өөр 41.014.000 төгрөгийн эм.
  10. "Бүрэнхайрхан сервис" ХХК-тай багц №23-аар 7.254.500 төгрөгийн эм.
  11. "Чоногол трейд" ХХК-тай багц №37, 40, 42, 43, 47-оор 87.614.340 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  12. "Нугантрейд" ХХК-тай багц №33-аар 24.432.100 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  13. "Сетунари" ХХК-тай багц №48-аар 122.658.580 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  14. "Медимпекс" ХХК-тай багц №32-оор 9.930.200 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  15. "Тунамалмед" ХХК-тай багц №28-аар 45.098.000 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  16. "Тавин-Ус" ХХК-тай багц №38, 39-өөр 20.142.00 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  17. "Эйч энд Эйч" ХХК-тай багц №44, 56-аар 18.147.100 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, оношлуур.
  18. "Монхимо" ХХК-тай багц №27-оор 6.184.200 төгрөгийн ариутгалын бодис.
  19. "Хансудар" ХХК-тай багц №25-аар 9.790.000 төгрөгийн ариутгалын бодис.
  20. "Пролианс" ХХК-тай багц №54, 55, 57-оор 128.301.000 төгрөгийн урвалж, оношлуур.
  21. "Мон-Илч" ХХК-тай багц №50-аар 24.916.700 төгрөгийн хүчилтөрөгч.

27. Шууд гэрээ хийхээр шийдвэрлэсэн байгууллага: 2. Үүнд:

  1. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй багц №51-ээр 23.810.000 төгрөгийн цус, цусан бүтээгдхүүн.
  2. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацтай багц №24-өөр 5.449.636 төгрөгийн эм, тан.

Мэдээлэл бичсэн:Тендерийн үнэлгээний хорооны

нарийн бичгийн дарга Л.Цэрэндулам