Тендер

II. Тендерийн нэр, дугаар: П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах хязгаарлагдмал тендер, 2012/01

  1. Тендерийн төрөл: Хязгаарлагдмал.
  2. Хязгаарлагдмал тендер зарлах зөвшөөрөл: Сангийн Яамны 2012 оны 02 сарын 28-ны 5/931 албан бичиг.
  3. Тендер зарлагдсан байдал: Бүгд 15 байгууллагад Тендерийн урилга хүргүүлсэн.
  4. Хязгаарлагдмал тендер зарлагдсан төсөвт өртөг: 806.4 сая төгрөг.
  5. Тендер нээсэн огноо: 2012 оны 03 сарын 13-ны 10:30 цагт
  6. Тендер зарлагдсан багц, бараа: 26, 29а, 29б, 29в, 31, 34, 35, 36, 41, 45а, 45б, 46, 49а, 49б, 53, 58, 60, 61, 62 дугаар багцаар эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур.
  7. ТББ худалдан авсан байгууллага: 8.
  8. Тендерээ хугацаанд нь өгсөн байгууллага: 8.
  9. Хянан үзэх шатны үнэлгээнд орсон байгууллага: 8.
  10. ТББ-ийг хянан үзэхэд шаардлага хангаагүй хасагдсан байгууллага: 3/ "Ач үр" ХХК, "Интерсайнс" ХХК, "Тавин-Ус" ХХК /
  11. Хүчингүй болсон шалтгаан: "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 14.1.2, 20.5, 27.4, Захиалагчийн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 4.2.2, 20.1, 21.3 дугаар заалтуудыг үндэслэн.
  12. Хүчингүй болсон багц: 36-р багцаар "Чоногол трейд"ХХК-ийн санал.
  13. Хүчингүй болсон шалтгаан: "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 27.4 заалт, ТББ-ын 31.3б,б заалтуудыг үндэслэн.
  14. Арифметикийн залруулга: 1 багцын 16 төгрөг.
  15. Давуу эрх тооцох эсэх: Давуу эрх тооцохоор оруулсан боловч дотоодын бүтээгдэхүүн санал болгоогүй.
  16. Үнийн хөнгөлөлт: Үнийн хөнгөлөлт тооцоогүй.
  17. Хувилбарт тендер ирсэн эсэх: Хувилбарт тендер ирээгүй.
  18. Нарийвчилсан үнэлгээнд орсон байгууллага: 5.
  19. Хасагдсан байгууллага: Байхгүй.
  20. Гэрээ байгуулах зөвшөөрөл: Сангийн Яамны 2012 оны 03 сарын 21-ны өдрийн 5/1468 тоот албан бичиг.
  21. Тендерийн гэрээ байгуулахаар шалгарсан байгууллага: 4.
  22. Тендерийн гэрээ байгуулахаар шалгарсан багцын тоо: 11. Үүнд:
  1. "Чоногол трейд" ХХК-тай багц №29а, 29б, 29в, 35, 45а, 45б, 49а-аар бүгд 139.819.790 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  2. "Медимпексинтернэйшнл" ХХК-тай багц №31, 46-аар бүгд 41.546.500 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  3. "Сетунари" ХХК-тай багц №58-аар бүгд 97.724.500 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  4. "Монгол Стар Мелшерс" ХХК-тай багц №34-өөр бүгд 97.724.500 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.

23. Шууд гэрээ хийхээр шийдвэрлэсэн байгууллага: 5.

24. Шууд гэрээ хийх багцын тоо: 6 /төсөвт өртөг багтана/. Үүнд:

  1. "Нэксимамед" ХХК-тай багц №26-аар бүгд 13.162.600 төгрөгийн ариутгалын бодис.
  2. "Гялс" ХХК-тай багц №53, 61-ээр бүгд 41.546.500 төгрөгийн урвалж, оношлуур.
  3. "Чоногол" ХХК-тай багц №36-аар бүгд 16.910.000 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл.
  4. "Моносфармтрейд" ХХК-тай багц №53, 61-ээр бүгд 154.552.050 төгрөгийн урвалж, оношлуур.
  5. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Биотехнологи, үйлдвэр, судалгааны төвтэй багц №62-оор бүгд 2.106.000 төгрөгийн урвалж, оношлуур.

25. Нийлүүлэгчийг олж шууд гэрээ хийх багцын тоо: 2 /багц №41, 49б/.

Мэдээлэл бичсэн:Тендерийн үнэлгээний хорооны

нарийн бичгийн дарга Л.Цэрэндулам