Мэдрэлийн мэс заслын 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Монголын анагаах ухааны нэгэн том салбар болох Мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаныхаа 45 жилийн ойг 2012 оны 10 сарын 12нд “Blue Sky Tower” цогцолборт тэмдэглэн өнгөрүүлж амжилт бүтээлээ хэлэлцэж, эрдэм шинжилгээ судалгааны онол практикийн бага хурал хийлээ. Уг онол практикийн бага хуралд П.Н.Шастины төв эмнэлгийн дарга, Монгол улсын Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, Кл.Профессор Б.Батчулуун, мэдрэлийн мэс заслын албыг үндэслэгч, МУ-ын төрийн соёрхолт МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын болон гавъяат эмч, мэдрлэийн мэс заслын хүндэт зөвлөх эмч, Доктор профессор, Академич Ж.Хайрулла, монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон Хүний гавъяат эмч, ШУА болон АУА-ийн академич, ШУ-ы доктор, профессор Н.Баасанжав, Мэдрэлийн төвийн дарга, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, кл.Професор Ж.Ариунаа, мэдрэлийн мэс заслын ууган эмч нарын нэг, нейрорентгенолог, Төрийн соёрхолт, Нейрорентгены зөвлөх эмч, АУ-ны доктор, кл.Профессор Б.Оюун, МУ-ын хүний гавъят эмч, АШУ-ны доктор, профессор Ц.Мухар, Анестолог-реаниматологч эмч, МУ–ын Төрийн соёрхолт, кл.Профессор Б.Эрдэнэ, мэдрэлийн мэс заслын ахмад эмч, Клиникийн профессор Ш.Болд болон бусад хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо. Энэ арга хэмжээний үеэр эмнлгийн дага Б.Батчулуун ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн дурсамж, мөнгөн шагнал гардуулж, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан яваа их эмч Ш.Орхонтуулыг ЭМЯ-ны жуух бичгээр, их эмч Б.Батболд, С.Абай, С.Алтан-Очир нарыг "НЭМГ-ын Тэргүүний ажилтан" цол тэмдгээр, их эмч Д.Энхболдыг МҮЭ-ийн холбооны шагналаар, сувилагч Б.Энхзул, П.Отгонжаргал, Ц.Сарангэрал нарыг БТД-ын ИТХ-ын болон ЗДТГ-ын шагналаар тус тус шагналаа. Мөн эмнэлгийн дарга Б.Батчулууныг Мэдрэлийн мэс заслыг албыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын менежментийн холбооны "Шилдэг менежер" цол олгож, шижир алтан тэмдгээр шагнасныг Монголын менежментийн холбооны тэргүүн проф. Д.Цэрэндорж ёслол төгөлдөр гардуллаа. Үүний зэрэгцээ ТББ-ын болон харилцагч байгууллагуудын шагналыг гардуулсан шагналын хур ихтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Тэртээх 45 жилийн өмнө ганцхан эмчтэй гараагаа эхэлсэн мэдрэлийн мэс заслын алба өдгөө Шастины төв эмнэлэгт улсын хэмжээнд үйлчилсэн том төв болон ажиллаж байгаагийн зэрэгцээ хот, хөдөөд 7 салбартай болон өргөжиж, ард иргэдэд энэхүү нарийн мэргэжлийн тусламжыг улам бүр ойртуулахаар хичээн зүтгэл гарган ажиллацгааж байна. Эдгээр салбаруудыг дурьдвал ГССЗТөвд 1974 онд Тархи, нуруу, нугасны гэмтлийн тасаг, 1975 онд Зэвсэгт хүчний кликникийн төв Госпитальд Мэдрэлийн мэс заслын салбар, 1982 онд Эрдэнэт хотийн нэгдсэн эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын салбар, 2001 онд ТТАХН эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын салбар, 2006 онд Ачтан элит эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын тасаг, 2011 онд УКТ эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын салбар, 2012 онд Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгт Мэдрэлийн мэс заслын салбар байгуулагдан амжилт бүтээлээр дүүрэн, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж байна. Тус мэдрэлийн мэс заслын албанаас Монгол улсын төрийн шагналтан 7, хөдөлмөрийн баатар 1, гавьяат эмч 4, ЭМШУ доктор 1, Анаагах ухааны доктор 4, академич 1, Кл.профессор 11 төрөн гаржээ. Эрүүл мэндийн салбарын төсөв хөрөнгө оруулалт хангалтгүй байгаагийн улмаас сүүлийн үеийн аппарат-машин, тоног төхөөрөмж хангалтгүй байгаа гэсэн хэдий ч Монгол улсад мэдээлэлийн технологи бүрэн чөлөөтэй нэвтэрсэний ачаар Монголын Мэдрэлийн мэс заслын эмч нар дэлхийн анаагах ухааны өнөөгийн түвшингөөс хоцрохгүй оношлогоо, эмчилгээний арга технологи бүрийг шуурхай хүлээн авч өөрийн нөхцөлд амжилттай нэвтрүүлэн ажиллацгааж байна.