Цусны даралт ихсэх өвчний 2-р үед хийх дасгал

1-р дасгал. Бэлтгэх байдал – гарыг биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг нугалаад амьсгалаа гаргахдаа гараа тэнийлгэнэ.

2-р дасгал: ББ-гараа биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгал авч гарыг өргөөд, амьсгал гаргаж гарыг буулгана.

3-р дасгал: Гарыг биеийн дагуу авч хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Хөлийн тавхайг дэвсгэрээс хөндийрүүлэхгүй өвдөгний үеэр ээлжлэн нугална.

4-р дасгал: Гараа мөрөндөө авч зогсоно. Гараа хойш эргүүлж амьсгаа аваад,урагш эргүүлж амьгалаа гаргана.

5-р дасгал: Гарыг цээжний өмнө авч мөрний хэмжээтэй зогсоно. Амьсгаа авч биеийг баруун тийш эргүүлэн амьсгал гаргаж, гарыг цээжний өмнө авчирна.

6-р дасгал: Номхон зогсоно. Тайван гүн амьсгална.

7-р дасгал: Сандал дээр сууна. Амьсгал авч 2 гараа урагш сунгахын хамт нэг хөлийг чигээр нь өргөөд амьсгалаа гаргаж буулгана.

8-р дасгал: Гарыг цээжний өмнө авч сандал дээр сууна. Амьсгал авч гар хөлийг тэнийлгэн амьсгалаа гаргаж ойртуулна.

9-р дасгал: Гарыг биеийн дагуу авч сандал дээр сууна. Амьсгалаа авч гарыг алдлан амьсгал гаргахдаа өвдөгөө барьж бөхийнө.

10-р дасгал: Бие бие рүүгээ харж зогсоно. Бөмбөг шидэж барьж авна.

11-р дасгал: Бөмбөг барьж зогсоно. Амьсгал авч бөмбөгөө өргөөд буулгахдаа амьсгалаа гаргана.

12-р дасгал: Тайван алхана.

13-р дасгал:Сандал дээр сууна. Амьсгал авч гар хөлийг нугалаад гаргахдаа тэнийлгэнэ.

14-р дасгал: Гараа ташаандаа авч сандал дээр сууна. Энгийн тайван амьсгална.

Эдгээр дасгалыг хийхдээ дасгал бүрийг 3-4 давтаж, аажим хурдацтай хийнэ.

 

Ашигласан ном

Д.Цагаан, Б.Намбар

Нөхөн сэргээх эмчилгээ рашаан сувилал 2014 он

 

Даралт бууруулах иллэгүүд

1. Хуруу.

Хуруугаа атгаад хоёр тийш нь эргүүлэх маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хийх хугацаа нэг гарын хуруунуудад нийтдээ 1 минут орчим байна.

2. Гар.
Алгаа дэлгэсэн байдлаас гарынхаа арьсан дээр дарж атгаад булчинг ясанд үрж мушгих маягаар иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа нэг гарын бугалганаас мөр хүртэл нийтдээ 2 минут орчим байна.

3. Хөл.
Гарын иллэгтэй адилаар мушгих маягийн иллэгийг хоёр гараар хийнэ. Үргэлжлэх хугацаа хөлийн хуруунаас бүдүүн гуя хүртэл 3 минут орчим байна.

4. Толгой.
Шанаанаас дух хүртэл артерийн маш олон жижиг судсууд тархсан байдаг. Тэдгээр хэсгүүдэд тойрог зурах маягийн иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа 3 минут орчим.

 

эх сурвалж; NHK ためしガッテン

Бэлтгэсэн: ССЭМХА- П.Гүнсэлмаа НЭМА