Амьдралд хэвшүүлэх 10 дасгал

1.Нүдний хараа сайжруулах дасгал

Нүдээ хагал аниад нар зөв, нар буруу, баруун, зүүн, дээш, доош аажим 10, 10 удаа эргүүлнэ.

2.Ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжруулах дасгал

Шүлсээ сорж амаа дүүргээд бага багаар залгина. Энэ үед дээд доод буйлны завсар тойрог маягаар эргүүлнэ.

3.Шүдээ 36 удаа товш

Ингэснээр шүд бэхжиж аливаа шүдний болон буйлны үрэвслээс сэргийлнэ.

4. Ой ухаан сонсгол сайжруулах дасгал

Хоёр гарын алганы хонхорыг чихний харалдаа дарж дунд хуруун дээр долоовор хуруугаар дарж дагзаа нясал /10/ удаа

5. Нуруу хөшиж өвдөх, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал

Цаг агаарын байдалд тохируулан дулаан хувцаслах хэрэгтэй. Хүёр гарын алгаа үрж бүлээцүүлсэний дараа нуруугааа 10 удаа илснээр дээрх өвчнөөс сэргийлнэ.

6. Хэвлийд иллэг хийх

Гарын алгаа үрж бүлэцүүлсэний дараа хүйсийг тойруулан нар зөв иллэг хийнэ. Энэ нь ходоод гэдэсний өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

7. Нүүрээ илэх

Хоёр алгаа хооронд нь халуу оргитол нь үрсэний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доошгүй илснээр нүүрний цусны эргэлт сайжран, арьс зөөлрөн, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

8. Хөлийн уланд иллэг хийх

Хөлийн тавхиай өлмий талаас 3 хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хамгаалах амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа үрж бүлээцүүлсэний дараа дээрх цэг дээр 10 удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулж , элэг бөөрний үйл ажиллагааг сайжруулан, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, хөл өвдөх зэрэг өвчнөөс сэргийлнэ.

9. Үе мөчний дасгал

Гараа алдалж хойш урагш тойрог хөдөлгөөн хийнэ. Гараа ташаандаа авч, мөрөө хойш урагш хөдөлгөнө. Энэ байдлаас бүсэлхийгээр урагш хойш баруун зүүн тийш хазайна. Хөл дээрээ сууж босох, хөлөө урагш хойш хажуу тийш авах хөдөлгөөн хийнэ. Энэ нь хуян шар ус тарааж үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

10. Цээжинд хийх дасгал

Хүн цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт 10 удаа хийнэ. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг сайжруулж цээж багтрах, зүрх хавиргаар хатгах, зүрхний титэм судас хатуурахаас сэргийлж болно.

БЭЛТГЭСЭН: ССЭМХА-ны НЭМА - П.Гүнсэлмаа