Клиникийн эм зүйч ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эм зүйн албанд ажиллах эм зүйч ажилд авна. /1-2 жил хүний оронд түр ажиллана/Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж эм зүйч мэргэжил эзэмшсэн байх
  • Эм барих эрхийн зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Анкет аваx сүүлийн огноо: 2016-н оны 01-р сарын 27

Холбоо барих

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Утас: 976-70187882