2017 оны УРИА

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх

ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч ТА:

· Хэвтэх бичгийг үндэслэн Даваа гаригаас Баасан гаригуудад 8.20-13.00 цагийн хооронд Зөвлөх поликлникийн №154 өрөөнд, 13.00 цагаас хойш хүлээн авах тасаг дээр ӨВЧНИЙ ТҮҮХ нээж, тасагт хэвтүүлнэ.

· Хэвтэхээр ирэхдээ хэвтэх бичиг, иргэний үнэмлэх, даатгалын дэвтрээ биедээ авч ирнэ. Түүнчлэн хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Үүнд:

- Ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, саван, алчуур, ор дэрний даавуу, биед эвтэй хөвөн даавуун хувцас, гэрийн шаахай/

- Аяга, халбага

· Таныг болон танай гэр бүлийг эмчилгээ, оношлогоотой холбоотой асуудлаар шийдвэр гаргахад оролцуулах болно.

· Хэрэв танд ямар нэг асууж тодруулах зүйл байвал асууж байх хэрэгтэй. Танд тусламж үзүүлж байгаа хэнээс ч болов та асуулт тавих эрхтэй.

· Та эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний нэрийг асуух эрхтэй.

· Эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг сахихийг зөвлөж байна.

· Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа та түр гарах зайлшгүй шаардлага гарвал эмчээсээ зөвшөөрөл авч тухайн ээлжийн сувилагчид тэмдэглүүлсэн байх ёстой.

· Чөлөөний хугацаа 4 цагаас хэтрэхгүй байна. Аюулгүй байдал, эмчилгээний чанарыг сахих үүднээс эмчлүүлэгчийг эмнэлгээс гадуур хонох зөвшөөрөл олгохгүй.

· Эмчлүүлэгч хэвтрийн дэглэм сахих дэглэмтэй тохиолдолд эргэлтээр ирсэн гэр бүлийн гишүүд өрөөнд нь орж уулзана. /эмнэлгийн дүрэм журмын дагуу эргэлтийн цагийн хуваариар орох, нэг удаагын улавч, халад, малгай өмсөх/

· ТВ-г өглөө 9.00-22.00 цагийн хооронд үзэхийг зөвшөөрнө.

· Бусад эмчлүүлэгчийн амгалан байдлыг хангах үүднээс 22.00 цагаас хойш ТВ үзэхгүй байхыг анхааруулж байна. Утсаар ярих тохиолдолд нам дуугаар ярьж бусдад хүндэтгэлтэй хандана.

· Эмнэлгээс гарахдаа гэртээ үргэлжлүүлэн уух эм, хоолны дэглэм, хэрхэн энгийн горимондоо буцаж орох, давтан үзлэг, шинжилгээг хэдийд хийлгэх талаар эмчээсээ асууж мэдэх нь чухал.

ШУГТЭ- ССЭМХА