П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн эмч нар төрийн дээд шагнал гардан авлаа

Эзэн чингис хааны мэндэлсэн өдөр буюу " Үндэсний бахархлын өдөр"-ийг тохиолдуулан 2012 оны 11 сарын 14-ний өдөр төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдсан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Оношлогооны төвийн их эмч С.Туяа, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнагдсан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн тасгийн ахмад эмч Д.Цэнд, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Гэрэлмаа нартаа баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.