ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 01 сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур худалдан авах нээлттэй тендер

Тендер шалгаруулалтын дугаар:   ШУГТЭ2017/02

 П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуур нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн үнийн дүнгийн 2%-тай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 10.30  цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:   Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өргөтгөлийн байрны 2 давхар, Санхүүгийн алба, Эмзүйн алба

Утас: 70180862, 70187819, Факс: 976-70007886