“Туслах сувилагч” ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгууд болон амбулаторийн 2 дугаар ээлжинд ажиллаж, үйлчлүүлэгчид асаргаа сувилгааг стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Дээрх ажлын байранд өргөдөл гаргагч нь гэрээт ажилтнаар ажиллана. / хугацаа 3 сараас-1 жил хүртэл/

Ажлын байранд тавигдах шаардлага:
  • Туслах сувилагчийн мэргэжил олгох сургалтанд хамрагдаж үнэмлэхтэй байх
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /үнэмлэх/-ийн хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар
Материал хүлээн авах хугацаа:2017.03.01-ны 16:00 цаг хүртэл
Байршил:П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба
Холбоо барих утас: 976-70187882