ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017.05.01

Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний бараа нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ШУГТЭ 2017/05

                                                          

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг эрх бүхий тендерт оролцогчдоос Хүнсний барааг  нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт  тендерийн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 5 дугаар сарын 31 өдрийн 10цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн, 10 цаг 20 минутанд  нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, баянгол дүүрэг, Ард Аюушийн гудамж-1 П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг Өргөтгөлийн хоёр давхарт санхүү бүртгэлийн алба Утас:70007819