Ариутгал халдваргүйтгэлийн тасаг

.......

ЗОРИЛГО:
Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй явуулахад дэмжлэг үзүүлэх

Тус тасагт:
  • Тасгийн эрхлэгч

  • ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫН БАГ: Халдвар судлагч эмч - 1, Халдвар хяналтын ажилтан - 1

  • ТӨВЛӨРСӨН АРИУТГАЛ: Ариутгагч - 1, Байнгын ариутгагч -1

  • УГААЛГА: Угаагч - 6

  • ЦАГААН МАТЕРИАЛ БЭЛТГЭЛИЙН БАГ: Материал бэлтгэгч - 3

  • ЭМНЭЛГИЙН ГАРАЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН БАГ: Ариутгагч - 1

  • ДЕЗКАМЕР: Дезкамерын ариутгагч - 1

  • ХАЛАД ДААВУУ ЭВХЭЛТ, САВЛАЛТЫН БАГ: Ариутгагч - 2

Ганчулууны Амартүвшин

Тасгийн эрхлэгч

Эрүүл ахуйч, тархвар судлагч, Магистр, ахлах зэрэгтэй

  • 2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Эрүүл ахуйч, тархвар судлагч

  • 2012 Солонгос улсын Инха их сургуулийн эмнэлэг Халдварын хяналт сэргийлэлт, тархвар судлал

  • 2015 онд Монголын талбарын тархвар судлалын сургалт

  • 2016 он АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр

  • 2016 онд Тархвар судлагч эмчийн ахлах зэрэг

  • 2007-2010 онд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Тархвар судлагч эмч

  • 2010 оноос Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч, Тархвар судлагч эмч

Туужийн Баян

Эрүүл ахуйч, тархвар судлагч

  • 2009 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Эрүүл ахуйч, тархвар судлагч

  • 2014 онд Тархвар судлалын олгох курс

  • 2010 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Тархвар судлагч

  • 2010 оноос П.Н.Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл ахуй, тархвар судлагч

  • Тархвар судлал, халдвар хяналтын баг нь 2 эмч, 1 халдвар хяналтын ажилтантайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналт, халдварт өвчний тандалт, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, эмнэлгийн орчны эрүүл ахуйн стандарт зэрэг холбогдох тушаал, заавар, стандартыг эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах, халдвар эсэргүүцэх дэглэмийг сайжруулах, тандалт судалгаа хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.

  • Ариутгалын хэсэг 7 ариутгагчтайгаар мэс засал болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг багаж материалыг хүлээн авч стандартын дагуу угааж, халдваргүйтгэж ариутган тасаг, нэгжид нийлүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн агаар дахь нянгийн бохирдлыг бууруулах агаарын ариутгалыг хийдэг.

  • Цагаан материалын баг 1 сувилагч, 2 ариутгагч мэс засал, боолтын шарик, сальфетик, тарилгын талбайн хөвөн бөмбөлөг зэргийг стандартын дагуу бэлтгэж савлах үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

  • Угаалгын хэсэг 6 угаагчтайгаар эмнэлгийн хэмжээнд хэрэглэгддэг мэс заслын халад, даавуу, цагаан материалыг угааж индүүдэж түгээдэг.

  • Дезкамерын халдваргүйтгэлд 1 ариутгагч зөөлөн эдлэлийг халдваргүйтгэж ариутгадаг.

  • Эмнэлгийн тусгай хог хаягдлын 1 ажилтан тусламж үйлчилгээнээс гарсан эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдлыг ангилалын дагуу хүлээн авах, тээвэрлэх, түр байршуулах үйл ажиллагаа гүйцэтгэж байна.

  • Мэс заслын халад даавуу эвхэлт, савалтын баг нь мэс заслын халад даавууг стандартын дагуу эвхэж савлах үйл ажиллагаануудыг тус тус гүйцэтгэж байна.