Эрүүл мэндийн эдийн засаг төлөвлөлтийн алба

Эрүүл мэндийн сайдын 2013 оны оны 11-р сарын 14-ны өдрийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрэм, бүтэц батлах тухай 433 тоот тушаалыг үндэслэн Эмнэлгийн даргын 2014 оны 01-р сарын 08-ны өдрийн А/04 дугаар тушаалаар “Стратеги төлөвлөлт эдийн засгийн алба” эрүүл мэндийн салбарт анх удаа байгуулагдсан. Тус албанд эрүүл мэндийн даатгал, статистик мэдээлэл зүй, цахим бүртгэл гэсэн нэгжүүдийг зохион байгуулсан бөгөөд 19 орон тоотой ажиллаж эхэлсэн.

ЗОРИЛГО:

Бид өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тогтмол хөгжүүлж, эмнэлгийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

АЛСЫН ХАРАА:

Үйлчлүүлэгчээ дээдэлсэн даатгуулагчид ээлтэй, өндөр бүтээмж бүхий мэдээлэлжсэн харилцааны соёлтой жишиг алба болох

Албаны бүтэц:
  • Албаны дарга

  • Даатгалын эдийн засагч

  • Статистикч их эмч

  • Статистикч бага эмч

  • Даатгалын оператор

  • Даатгалын бага эмч

  • Даатгалын эдийн засагч

Сугар Долгор

Албаны дарга

 

Албаны бүрэлдэхүүн:
  • А.Болормаа - Статистикч их эмч

  • Л.Даваажав - Даатгалын эдийн засагч

  • Б.Гарамгай - статистик мэдээллийн ажилтан

  • Л.Даваажав - Даатгалын эдийн засагч

  • Н.Гансоёмбо - Даатгалын оператор

  • П.Наранчимэг - Даатгалын бага эмч

  • Б.Тэмүүлэн - Статистикч бага эмч

Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2010-2020 оны үндсэн үзүүлэлтийн статистик эмхэтгэлийг нэгтгэн гаргасан. Тус эмхэтгэлд тус эмнэлгийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болон цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийг улсын хэмжээнд бүртгэгдсэн тоон мэдээллийн харьцуулалт, стационарь, амбулаторь, оношилгоо, шинжилгээ, яаралтай тусламж, диализын тусламж үйлчилгээ, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн төвүүдийн үйл ажиллагааны зарим үзүүлэлтийн харьцуулсан байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар нэгтгэн гаргасан.