УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Тус эмнэлэг Эрүүл мэндийн яамнаас санаачлан Үндэсний хэмжээнд 2023 оны туршид хэрэгжүүлэхээр эхлүүлсэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд байгууллага хамт олноороо нэгдэн, илүүдэл жин, таргалалт, элэгний өвчлөл болон аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэхэд чиглэсэн эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадынаа эрүүл зан зан үйлийг дэмжих “Нийгмийн хувь нэмэр- Урамшуулал” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд байгууллагынхаа хэмжээнд жингээ хаях "Эрүүл, идэвхитэй амьдрал”, тамхинаас татгалзах “Quit Smoking = Better Health” зэрэг зорилтот, төлөвлөгөөт үйл ажиллагануудыг зохион байгуулж, оны эцэст жингээ хаяж, тамхинаас татгалзаж хаяж чадсан ажилтнуудаа урамшуулах, мөн энэхүү хөтөлбөрт хамрагдаж амжилт олсон ажилтныхаа тоогоор нийгмийн сайн сайхан зүйлд бодит хувь нэмэр оруулах юм.
Тус эмнэлэг хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, эрүүл зан үйл, зөв зохистой хоололт, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийн ач холбогдол, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлан, байгууллага хамт олныхоо дунд “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг идэвхижүүлэх зорилгоор дасгал хөдөлгөөнөөр биеийг галбиржуулах бүжгийн сургалтыг эхлүүлэн, эмч ажиллагсадын төлөөллүүдийг хамруулан зохион байгуулж байна.