УГТЭ-ийн ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНД АЖИЛЛАХ ГИШҮҮНИЙ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

УГТЭ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул тус салбар хорооны бүрэлдэхүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Дүрэм" батлах тухай А/256 дугаар тушаалаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба байгууллагын түвшинд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг эмнэлгийн хэмжээнд зохион байгуулан ажиллана.

Сонгон шалгаруулалтанд эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл, хууль, эрх зүй, нийгмийн ухаан, сэтгэл судлалаар мэргэшсэн төлөөлөл, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөллүүдийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

            Ёс зүйн салбар хорооны гишүүн дараах шалгуурыг хангасан байна.  Үүнд:

  1. Мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажилласан байх
  2. Мэргэжил нэгт болон үйлчлүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй
  3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй
  4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой
  5. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2024.06.27-ны дотор Захиргаа, хүний нөөцийн албанд ирүүлнэ үү.

УГТЭ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо
Емайл хаяг: 3emneleg.yoszui@gmail.com
Холбогдох утасны дугаар: 77000318