ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХАРИУЦСАН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. 

Тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дэмжин туслах нэгжид ажиллаж, 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, чадавхжуулах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах үйл ажиллагааг хариуцна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • НЭМ болон АУ-ны чиглэлээр бакалавр зэрэгтэй байх,
  • Магистр болон их эмчийн мэргэжилтэй бол давуу тал болно
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Гадаад хэл дээр баримт бичиг боловсруулах төлөвлөх чадвартай
  • Танхимын болон онлайн сургалт, баг хамт олны ба жижиг бүлгийн сургалтыг удирдан явуулах, чиглүүлэх туршлагатай байх
  • Өөрийгөө хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг эрхэмлэх, ёс зүй, харилцаа хандлага сайтай
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр бүрэн ажилладаг байх

Нэмэлт мэдээлэл

Бүрдүүлэх материал

  1. Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  2. Төрийн албан хаагчийн анкет /2022 он/
  3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  4. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  5. Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  6. “3*4”-гийн хэмжээний цээж зураг;
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
  8. Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Бусад

Байршил Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

Салбар Эмнэлэг, Эм хангамж

Түвшин Мэргэжилтэн

Төрөл Бүтэн цагийн

Холбоо барих

Утас77000316, 77000302

Зар нийтэлсэн огноо

2024-07-30