УГТЭ-ийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит "Дүрс оношилгооны лавлагаа төв" ба “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдсаны 14 жил, Рентген цацраг нээгдсэний 129 жилийн ойг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургалт энэ жил "ЗҮРХ-СУДАСНЫ ЭМГЭГИЙН ДҮРС ОНОШИЛГОО" сэдвээр /2 багц цаг/ 2024 оны 11 сарын 08, 09-ний өдрүүдэд УГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулагдах тул дүрс оношилгоо, зүрх судас, зүрх судасны мэс заслын эмч болон дүрс оношилгооны техникч, резидент эмч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.