1966 онд Шинжлэх ухаан, сургалт үйлдвэрлэлийн нэгдэл нэртэйгээр байгуулагдан өнөөдрийг хүртэл бүтэц зохион байгуулагдаж байсан. Эрүүл мэндийн сайдын “Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрэм, бүтцийг батлах тухай” 2013 оны 433 дугаар, Эмнэлгийн даргын 2016 оны Б/119 дүгээр тушаалаар Сургалт судалгаа хамтын ажиллагааны алба /ССХАА/ болон 5 орон тооны бүрэлдэхүүнтэйгээр өргөжин албан болон албан бус сургалт, судалгаа, гадаад харилцаа, олон нийтэд мэдээлэл түгээх үйл ажиллагааг хариуцан явуулж байна. Албан сургалт болох төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг 2009 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр 8 дах жилдээ эрхлэн явуулж байна. Төгсөлтийн дараах сургалт нь үндсэн болон төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх чиглэлд хуваагдан нийт 24 чиглэлийн сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Гадаад харилцааны хувьд Люксембургийн их вант Улс, БНСУ, БНФУ зэрэг нийт.... хамтран үйл ажиллаж байна.
......