» Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу 2020 онд анх төрийн өмчийн гурван эрүүл мэндийн байгууллага Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй болсны нэг нь Улсын гуравдугаар төв эмнэлэг юм.
» Тус эмнэлэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын сайжруулах ТТ-9701МОН” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон.
» УГТЭ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сард зохион байгуулж, оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Эмнэлгийн захирлаар томилсон.
» 2020 оны 05 дугаар тогтоолоор эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн баталсан.
Тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүтэцтэйгээр ажиллаж байна. Үүнд:
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь сар бүр 630,000 төгрөгийн урамшуулалт цалинтай ажилладаг.
Холбоо барих: ТУЗ-ын нарийн бичиг Х.Гантуяа: Утас: 88013574, Цахим шууданч: ganaashka.kh@gmail.com