Бидний тухай

Төв эмнэлэг нь зүрх, зүрх судасны мэс засал, зүрхний шигдээс, зүрхний хэм судлал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, тархины харвалт, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, уушигны эмгэг судлал, эмнэлзүйн лавлагаа лабораторийн чанарын гадаад хяналт болон бусад үзүүлж буй төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалт эрхлэх, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг.

Алсын хараа, Эрхэм зорилго

Алсын хараа
Үйлчлүүлэгч төвтэй, дээд зэргийн чанартай тусламжийг үзүүлэгч “Үндэсний тэргүүлэгч эмнэлэг” байна.
Эрхэм зорилго
Бид өдөр тутмын эмнэл зүй, сургалт, судалгааны нэгдмэл үйл ажиллагааны тусламжтайгаар эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд үнэ цэнтэй өөрчлөлтийг бий болгохыг зорино.

Үнэт зүйлс
  • Харилцан хүндэтгэл – Үйлчлүүлэгч, тэдний гэр бүл, хамт олон зэрэг эргэн тойронд байгаа бүхий л харилцагчаа хүндэтгэж харилцана.
  • Мэргэжлийн өндөр ёс зүй, хариуцлага– Бидэнд итгэх үйлчлүүлэгчийн итгэлийг хүндэтгэн мэргэжлийн ёс зүй, хувийн сахилга хариуцлагын хэм хэмжээг чанд баримтлан ажиллана.
  • Хүнлэг энэрэнгүй байдал– Үйлчлүүлэгч, түүний гэр бүлийн гишүүдэд анхаарал халамж тавьж, чин сэтгэлээсээ хандана.
  • Багийн ажиллагаа – Төгөлдөршсөн хамтын ажиллагаанд багийн гишүүн бүр бүхий л ур чадвараа дайчлан, үнэ цэнтэй хувь нэмрийг оруулна.
  • Бүтээлч сэтгэлгээ – Бүтээлч сэтгэлгээ, онцгой авьяас чадвараараа хүмүүсийн сайн сайхан амьдралыг тэтгэж, байгууллагынхаа хөгжлийг идэвхжүүлнэ.
  • Дээд зэргийн чанартай үйлчилгээ – Хамт олны бүхий л хүчин чармайлтаар дамжуулан хамгийн сайн үр дүнг өгөх дээд зэргийн чанартай үйлчилгээг хүргэнэ.
Зарчим
  • Үйлчлүүлэгчийг дээдлэн, эрх тэгш, чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх;
  • Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрх ашгийг харилцан хүндэтгэх;
  • Хувь хүний эрх, нэр төрийг хүндэтгэн нууцлалыг хадгалах;
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг бүрэн хангаж, нотолгоонд суурилан эмнэл зүйн дүгнэлтийг гаргах;
  • Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах;
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөх;
  • Төрийн хуулийг чандлан сахих;